November 14, 2010

Асуудал.



Сайхан санаа өвөрлөөд мөнгөгүйгээр би хэр хол явах вэ? 50 км уу, 5 өдөр үү. Мөнгийг хайр болон бусад эрхэм зүйлтэй харьцуулж болохгүй юм шиг санагдах юм. /Мөнгө үү, хайр уу гэсэн тэнэг асуулт/ 2 уулаа нийлж байж жинхэнэ амьдрал.

50, 60 жил талх, мах бодож амьдрахгүйн тулд яг одооноос эхэлж мөнгө хай, хадгал.

March 29, 2010

Богинохон зөвлөгөө

Маркиз де Садын
Тамхи нас богиносохгүй. Тайвширцгаа. Татацгаа.
Тэр үг чинь худлаа. Тэгээд мэдсээр байж. Бүү шаналцгаа.
Архи амьдралд гай болохгүй. Айх хэрэггүй. Ууцгаа.
Алтан дэлхийг хааяа ч гэсэн согтуу харах сайхан.
Өндөрөөс бүү ай. Алив үсэр. Харай. Шунга.
Өргөн дэлхийн агаарыг шүхэрчин шиг амталцгаа.
Хүйтнээс бүү ай. Гарч зугаалцгаа. Мэдэрцгээ.
Хөрст дэлхийн амьсгалыг хүйтэн чулуун дор мэдрэнэ гэж байхгүй.
Бүсгүйчүүдтэй самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа.
Бүсгүй хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар амсахгүй.
Эрчүүдтэй самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа.
Эр хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар мэдрэхгүй.
Шүүтэндээ мөргөцгөө. Залбирцгаа. Сүсэглэцгээ.
Шүтлэгийнхээ хэрээр диваажингийн зиндаанд заларна.
Хэрэлдэцгээ. Зодолдоцгоо. Алалцацгаа. Үхцгээ.
Хэн ч энэ ертөнцөд дахин төрөхгүй.
Тэврэлдэцгээ. Эвлэрцгээ. Уйлцгаа. Инээцгээ.
Тэнгэр биднийг харж байна. Тэнд ийм боломж олдохгүй

Ойрын хэдэн 7 хоног яг энэ зөвөлгөөгөөр амьдарч архидаж, зодолдож, цэнгэж, алалцаж амьдарлаа..яг л эзэнгүй хээр талд ичих зовох зүйлгүйгээр байдгаараа орилж байгаа юм шиг..хамгийн сүүлд аягүй шартаж, ядрах юмаа

March 28, 2010

Бөөгийн домог


Особугийн блог уншчихаад, хорхойсоод байхаар нь авчихлаа.

Хоёр бөө хэн нь илүү болохоо үзэхээр тэмцэлдэж, дийлдсэн нь "Насан туршаа тэнгэр өөд харахгүй" хэмээн андгайлж л дээ. Нэг нь гараа тас огтолж хол шидэхэд, нөгөө нь хутгаа авч гэдсээ хүүлэн сэмжээрээ нүүрээ бүтээж хариу барив. Нэг нь чоно дуудахад, хээрийн чоно дэргэд нь гүйж ирмэгцээ арьсаа тайлжээ. Харин нөгөө нь агаарт хөөрч сүрэг хэрээ дагуулаад бууж иржээ. Эцэстээ нэг бөө нум сумаа онилж хадруу харвахад, хаднаас цус олгойдсон байна. Ингээд цаадхи нь аргагүй бууж өгч, дийлдсэндээ ичээд тэнгэр харахгүйн тулд хонь болон хувирсан гэдэг. Харин нөгөө бөө сайхь хонийг нуруугаар нь газарт тавьж, тэнгэр харуулаад хүн дүрд буцаан оруулав. Өрцийг нь "зурж"-цоолж голыг нь таслахаар хэвтүүлэх үед хонь:"Эзэн минь надад тэнгэр харуулж, энэ биеийг минь хүн дүрд хувиргах гэж байна" хэмээн бодсондоо үг дуугүй хүлцдэгийн учир тэр юм гэнэ билээ....
"Үлгэр домог дөдийхнөөр дурсагдаад л энэ бүхэн дуусч байна даа..."...........

Таньд болон гэргийд чинь уран бүтээлийн охь дүүрэн байхыг хүсэн ерөөе.

March 07, 2010

Dance With My Father

Dance With My Father-г сонсоод сонин болчихлоо. Би муу хүн юмаа..Аавдаа хайртай гэж хэлж байл уу? Ганц ХАЙР гэсэн үгийг надаас 25 жил хүлээж байгаа ч юм билүү. Аав нээх сэтгэлээрэй..жижигхэн санаа, цаашдын ажлаа надаа л хэлж ярьдаг, тэгтэл би нэг л төмөр..аан, ийн гэж амыг нь дагуулаад л.. сэтгэлээсээ ярьж байсан уу?...би! Ээж, Аавынхаа ачийг хариулья гэж бодож байгаа бол бид 2-н туулж өнгөрүүлэхийг мөрөөддөг байсан тэр амьдралаар л амьдараарай..хүү минь гэж хэлж байсныг чинь би санаж л байгаа шүү Аав аа.

March 04, 2010

DMs.





Энэ лаг гоё Alternative гутал байна шд. Хавраас энийг авч чадахнуу? 115 ам.доллар гэж шаахийн..160 орчим мянган төгрөг.. цалингийн дөрөвний нэг нь шууд хөлөнд..толгой, гэдэс, ходоодонд юм наалдахгүй юм байна лдаа. Эрээнээс ирдэг 5000-н гутал дотор дураймал байгаа болов уу? бараг л байгаадаа..Nord гээд гуталыг Гурван галын босс залуу анх Монголд оруулж ирээд удаагүй байхад нь захаар дүүрсэн гэдийн байна лээ..хужаа нар уу!!!!..нөгөө Nord нь Польшийн нэг жижгэвтэр үйлдвэр наасан за за тэр яахав.

DMs гээд энэ гуталыг Германы Klaus Märtens гээд доктор хүн анх сэдсийн байх. Альфийн нуруунд гулгаж явахдаа шагайгаа гэмтээж..өндөр түрий, хөнгөхөн энэ тэр гээл...яг л армийн гутал.

March 03, 2010

35 мм-н хальс


Өөрийнхөө амьдралыг хальсанд буулгаж, эвлүүлж үзэх юмсан. Сайхан дурсамж үлдээсэн мөч бүхнийг олон удаа кадрлаж оруулаад шаваагаа хантал харах юмсан...Таагүй хар дурсамжаа харин ч нэг том гэгчийн хайчаар хайчлаж шатаах юмсан.