March 28, 2010

Бөөгийн домог


Особугийн блог уншчихаад, хорхойсоод байхаар нь авчихлаа.

Хоёр бөө хэн нь илүү болохоо үзэхээр тэмцэлдэж, дийлдсэн нь "Насан туршаа тэнгэр өөд харахгүй" хэмээн андгайлж л дээ. Нэг нь гараа тас огтолж хол шидэхэд, нөгөө нь хутгаа авч гэдсээ хүүлэн сэмжээрээ нүүрээ бүтээж хариу барив. Нэг нь чоно дуудахад, хээрийн чоно дэргэд нь гүйж ирмэгцээ арьсаа тайлжээ. Харин нөгөө нь агаарт хөөрч сүрэг хэрээ дагуулаад бууж иржээ. Эцэстээ нэг бөө нум сумаа онилж хадруу харвахад, хаднаас цус олгойдсон байна. Ингээд цаадхи нь аргагүй бууж өгч, дийлдсэндээ ичээд тэнгэр харахгүйн тулд хонь болон хувирсан гэдэг. Харин нөгөө бөө сайхь хонийг нуруугаар нь газарт тавьж, тэнгэр харуулаад хүн дүрд буцаан оруулав. Өрцийг нь "зурж"-цоолж голыг нь таслахаар хэвтүүлэх үед хонь:"Эзэн минь надад тэнгэр харуулж, энэ биеийг минь хүн дүрд хувиргах гэж байна" хэмээн бодсондоо үг дуугүй хүлцдэгийн учир тэр юм гэнэ билээ....
"Үлгэр домог дөдийхнөөр дурсагдаад л энэ бүхэн дуусч байна даа..."...........

Таньд болон гэргийд чинь уран бүтээлийн охь дүүрэн байхыг хүсэн ерөөе.

3 comments:

  1. goyiiiin, avch unshihiimsooooon, enjoy :)

    ReplyDelete
  2. энэ номыг нэг өдөрт дуусгацан.
    сонирхмоор фантази болохоор салахгүй байсаар дуусгасан

    ReplyDelete
  3. Ёстой л салж болмооргүй... унших тусам бүх үйл явц, дүр зураг нүдэнд үзэгдээл... хорхойсохоос ч аргагүй ном байлээ.

    ReplyDelete