March 07, 2010

Dance With My Father

Dance With My Father-г сонсоод сонин болчихлоо. Би муу хүн юмаа..Аавдаа хайртай гэж хэлж байл уу? Ганц ХАЙР гэсэн үгийг надаас 25 жил хүлээж байгаа ч юм билүү. Аав нээх сэтгэлээрэй..жижигхэн санаа, цаашдын ажлаа надаа л хэлж ярьдаг, тэгтэл би нэг л төмөр..аан, ийн гэж амыг нь дагуулаад л.. сэтгэлээсээ ярьж байсан уу?...би! Ээж, Аавынхаа ачийг хариулья гэж бодож байгаа бол бид 2-н туулж өнгөрүүлэхийг мөрөөддөг байсан тэр амьдралаар л амьдараарай..хүү минь гэж хэлж байсныг чинь би санаж л байгаа шүү Аав аа.

1 comment:

  1. энэ дуу дэлхийн хамгийн гуниг дуунуудын хэдэд орчихсон байлаа даа.
    Сайхан дуу сайхан дуу яриангүй сайхан дуу.

    ReplyDelete