March 29, 2010

Богинохон зөвлөгөө

Маркиз де Садын
Тамхи нас богиносохгүй. Тайвширцгаа. Татацгаа.
Тэр үг чинь худлаа. Тэгээд мэдсээр байж. Бүү шаналцгаа.
Архи амьдралд гай болохгүй. Айх хэрэггүй. Ууцгаа.
Алтан дэлхийг хааяа ч гэсэн согтуу харах сайхан.
Өндөрөөс бүү ай. Алив үсэр. Харай. Шунга.
Өргөн дэлхийн агаарыг шүхэрчин шиг амталцгаа.
Хүйтнээс бүү ай. Гарч зугаалцгаа. Мэдэрцгээ.
Хөрст дэлхийн амьсгалыг хүйтэн чулуун дор мэдрэнэ гэж байхгүй.
Бүсгүйчүүдтэй самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа.
Бүсгүй хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар амсахгүй.
Эрчүүдтэй самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа.
Эр хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар мэдрэхгүй.
Шүүтэндээ мөргөцгөө. Залбирцгаа. Сүсэглэцгээ.
Шүтлэгийнхээ хэрээр диваажингийн зиндаанд заларна.
Хэрэлдэцгээ. Зодолдоцгоо. Алалцацгаа. Үхцгээ.
Хэн ч энэ ертөнцөд дахин төрөхгүй.
Тэврэлдэцгээ. Эвлэрцгээ. Уйлцгаа. Инээцгээ.
Тэнгэр биднийг харж байна. Тэнд ийм боломж олдохгүй

Ойрын хэдэн 7 хоног яг энэ зөвөлгөөгөөр амьдарч архидаж, зодолдож, цэнгэж, алалцаж амьдарлаа..яг л эзэнгүй хээр талд ичих зовох зүйлгүйгээр байдгаараа орилж байгаа юм шиг..хамгийн сүүлд аягүй шартаж, ядрах юмаа

1 comment:

  1. Peeeeeeeee yutai unen ug be,bi naad mortuudiig chini huulaad blog deeree tavij boloh u?

    ReplyDelete